Thursday, January 23, 2014

Hunger games / Өлсгөлөн тоглоом /

Ойрын хэдэн өдрүүдээр ажилтай байсан болохлээр блогтоо олигтой цаг гаргаж чадсангүй. Миний нийтлэх дараагийн ном бол та бүхний сайн мэдэх үзэх дуртай "HUNGER GAME"  буюу "Өлсгөлөн тоглоом" гэх зохиолын 3н ботийг эх хэл дээр нь хүргэж байна. Ер нь англи хэл дээр ном уншхад таний хэлний мэдлэгийн түвшин харьцангуй дээшлэнэ гэдэгт итгэлтэй байна. Таалан сууж тухлан уншина уу...


Saturday, January 11, 2014

Залуу хүний унших ёстой 100н ном / Дори идэр дүүдээ /

Залуу хүний унших ёстой 100н номын нэг болох  "Доори идэр дүүдээ" номыг та бүхэндээ хүргэж байна. Хэдийгээр энэ номыг уншиж үзээгүй ч гэлээ гарчиглаад явахад их сонирхолтой ном шиг санагдсан. 


ОPШИЛ БOЛГOЖ
Миний дүү 18 нас хүрлээ, арван жилийн ерөнхий боловсролтой боллоо. Нэг үгээр хэлбэл хүүхэд нас чинь өнгөрч ”хүн” болох процесс чинь эхлэж байна. Хэрэвзээ хүн нь зөвхөн биологийн бүтээгдэхүүн байсан бол чи эрийн цээнд хүрсэн ”эр амьтан” нэгэнт болжээ. Өөрөөр хэлбэл танай нохой Бэнжи, та хоёр биологийн үүднээс үзвэл ид хав дээрээ яваа үнэ цэнэтэй бүтээгдэхүүн. Гэвч хүн гэдэг бол биологийн бүтээгдэхүүн эргэлзээгүй мөн боловч нөгөө талаас Бурханы бүтээл юм. Харамсалтай нь олон хүн үүнийгээ анзаардаггүй, нэгэнт анзаарвал цагийн хувьд хожимдсон байдаг. Тиймээс ч ”Монгол хүн 60 хүрч ухаан ордог, 61-тэйдээ үхдэг” гэдэг зүйрлэл ганц монгол хүнд зориулсан ч үг биш байх. Бурхан гэдэг маань юун товариш билээ гэхээр надад тодорхойлж хэлэх чадал алга. Ямарчиг л байсан хүн, адгуус хоёрыг хооронд нь зааглаж өгсөн нь л үнэн юмдаг. Чухам Бурханы бүтээл гэдэг талаас нь авч үзэх ахул бурханлаг тал нь давамгайлсан ”хүн” болох процесс чиний хувьд эхний шатан дээрээ л байна. Хүн болж төрснийхөө ид хавыг гаргаж, иддэг уудаг, баадаг шээдэг, үрждэг олширдогоосоо гадна мэддэг чаддаг, мэдэрдэг ойлгодог, уйлдаг инээдэг, гялалздаг асдаг, нисдэг дайрдаг, эдэлдэг эзэлдэг, уярдаг хайлдаг, ухаардаг хатууждаг золбоолог амьдралыг туулахгүй юм бол орос дуунд өгүүлдэг шиг ”Зачем ты мeня родила, мама” гээд зогсож байвал Бурханы таалал талаар өнгөрнө, ганц л олддог амьдрал чинь юутай гунигтай, юутай харамсалтай.

Monday, December 30, 2013

Залуу хүний унших ёстой 100 ном / Америкт суралцсан миний тэмдэглэл /

За энэ удаа Ц. Оюунгэрэл ийн бичсэн "Америкт суралцсан тэмдэглэл" гэдэг номыг цахим хэлбэрээр оруулахаар боллоо. Америк улсруу Баклавр болон магистрийн зэрэг горилох гэж байгаа оюутнуудад нэн хэргэтэй гэж би хувьдаа бодож байна. Хэдийгээр энэ чиглэлээр ном их байдаг боловч Оюунгэрэл эгчийн бичсэн энэ ном арай бодит байдалд ойрхон санагдсан.
,

Friday, December 27, 2013

Шуламын инээд / Зоорь /

За энэ удаа Монголд нилээн шуугиулаад байгаа удахгүй нээлтээ хийх  "Зоорь" киноны зохиолыг цахим хэлбэрээр оруулж ирлээ. Энэ зохиолд УБ хотын " Үхэгсэдийн хотын " хаяаг дэрлэн буусан Галсан гэгч залуугын гэр бүлд тохиолдсон аймшигтай хэргийн талаар гарна. Татаж аваад тавтай уншаарай. Таньд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 
... Нэг их цас мөс болоогүй хэрнээ хүйтэн жавар тачигнасан өвлийн жихүүн өдөр байлаа. Хотын төвөөс нэлээд зайдуу оршуулгын газрын хаяаг залган өч төчнөөн айл өрхүүд түрэн орж иржээ. Үхэгсдийн хотод голомтоо асаасан эдгээр айл өрхүүдийн аж амьдрал нэг өөдлөхгүй байгаа мэт.







Wednesday, December 25, 2013

Залуу хүний унших 100н ном /Морь унасан толгойгүй хүн /



"Морь унасан толгойгүй хүн" 1956 онд анх Ч.Лодойдамба гуайн орчуулгаар хэвлэгдсэн юм байна. Надад миний хүлээж байсан тийм ч гайхалтай сэтгэгдэл төрүүлээгүй ч үнэхээр зохиолын баатруудын хоорондын харилцаа, гол нь этгээд "морь унасан толгойгүй" хүн яах аргагүй сонирхол татаж байсан. Үнэхээр морь унасан толгойгүй хүн энэ тэрүүгээр давхидаг юм байна лээ. Сонин байгаа биз? Тэр хүн хэн бэ? Хайр сэтгэл, хар санаатнуудын явуулга гээд л дүүрэн адал явдал бий. Махатма Ганди "Үнэн эцсийн эцэст" ялна гэж нэг айхтар хэлдэг дээ. Нэг бүтэлгүй, архи балгадаг зарц нь энэ хэргийн бүх учрыг хэлснээр хар санаатнуудын "амжилттай" байсан явуулга нуран унадаг...
Тэгэхлээр заавал унших 100 номны 2 дахь ном болон энэ номыг та бүхэндээ сонирхуулж байна. Татаж аваад тухтай уншаарай...



Залуу хүний унших ёстой 100 номын жагсаалт /100н жилийн ганцаардал /

Унших уу ? эс унших уу?

Аливаа хүн бүр 10 жилийн сургуулиа төгсөөд тодорхой хэмжээнд нийгмийн амьдралд илүүтэйгээр оролцож өөрийн байр сууриа тодорхойлж олдог билээ. Нийгмийн амьдралд идэвхитэй оролцож өөрийгөө нээхийн тулд бусдад өөрийгөө ойлгуулж, тайлбарлаж, бусдыг ятгаж, өөрийгөө хүндлүүлэхийн тулд тодорхой хэмжээнд мэдлэгийн түвшингээ нэмэгдүүлэх шаардлагатай. "Ном бол ертөнийг харах цонх мөн" гэж та бидний мэдэх В.И.Ленин хэлсэн байдаг. Мөн Нэрт зохиолч Плато "Мэдлэг бол хүч " гэж хэлсэн байдаг. Ийм учраас ном уншиж илүү өргөн цар хүрээгээр сэтгэдэг болцгооё... Өдөр болгон номыг сугавчлаад явах хэцүү байдаг. Ийм учраас Залуу хүний унших ёстой 100 номыг та бүхэнд боломжийнхоо хэрээр цахим хэлбэрээр та бүхэнд хүргэж байна. Таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Эхний ээлжинд Зуун жилийн ганцаардал /Габриель Гарсиа Маркес/ номыг цахим хэлбэрээр нийтэллээ..

Tuesday, December 17, 2013

Breaking dawn / Twilight /


Бидний үзэх дуртай кинонуудын нэг болох Twilight киноны төгсгөлийн анги  болох "Breaking dawn" ангийн номыг та бүхэндээ файл - аар хүргэж байгаадаа баяртай байна.

Би олон удаа үхэлтэй нүүр тулж байсан: иймэрхүү юманд дасах хэцүү шүү.

Энэ яг л хачин этгээд, зайлшгүй, гэсэн хэдий ахиад үхэлтэй нүүр тулгарах шиг. Би яг л аюул осолд зориулагдан тэмдэглэгдсэн юм шиг.

Би цаг үргэлж л зугтааж байлаа, гэвч энэ үргэлж надтай хадаатай юм шиг намайг дагаастай. Гэхдээ энэ удаа одоог хүртэл явж ирсэн бусад үеийнхээс огт өөр.

Чи хэн нэгэн айж байгаа хүнээсээ зугтааж чадна, чи хэн нэгэн үзэн яддаг хүнтэйгээ тулалдахыг оролдож болно. Миний бүх л хариу үйлдэл алуурчин, мангас бас дайснуудын эсрэг тоноглогдсон байсым.

Гэвч чиний хайртай хэн нэгэн хүн чамайг бага багаар алж байх үед чамд ямар ч сонголт үлдэхгүй. Хамгийн их хайртай хүн чинь чамайг өвтгөн зовоож байх үед чи яаж зугтаж, яаж тулалдаж чадах юм бэ? Хэрэв чиний амьдралдаа байгаа хамаг л зүйлээ хамгийн хайртай нэгэндээ өгөх хэрэгтэй бол, чи яаж өгөхгүй байх чадах юм бэ? Хэрэв тэр нэгэн хүн нь чиний үнэхээр хайрласан хүн бол?