АААА-2014 хөтөлбөрийн мэдээлэл
Америкт Амралтаараа Ажиллаж Аялцгаая хөтөлбөр нь олон улсын их дээд сургуулийн оюутнуудад зуны гурван сарын амралтынхаа хугацаанд тус оронд ажиллаж аялах боломж олгодог.
Хөтөлбөрийн зорилго:
Манай хөтөлбөрийн гол зорилго нь Америкчуудтай хамт ажиллаж, найзлаж нөхөрлөн тэднээр дамжуулан тухайн улсын соёл урлаг түүх соёлтой танилцаж өөрийн орны соёлыг мөн бусад улс орны оюутнуудад танилцуулах юм.
Хөтөлбөрийн зохицуулагч:
АНУ-ын Төрийн Департмент нь жил бүр хэдэн оюутан хамруулах хийгээд холбогдох дүрэм журмыг баталдаг.
Оролцогч талууд:
АНУ-ын Төрийн Департмент
Спонсор байгуулагууд: АНУ-ын Төрийн Департментаас хүлээн зөвшөөрөгдсөн, солилцооны визээр тус улс руу зорчих гэж буй хүмүүст урилга буюу DS-2019 маягт олгох эрх бүхий байгууллага.
Ажил олгогч: Хөтөлбөрт хамрагдагч оюутнуудыг хэлний түвшин, зан аашийг нь харгалзан үзээд өөрийн байгууллагадаа ажиллуулахаар зөвшөөрч буй байгууллага.
Зуучлагч байгууллага: Спонсор байгууллагын Монгол дахь төлөөлөгч
Хөтөлбөрт хамрагдагч оюутнууд
Хөтөлбөрийн хугацаа:
3 хүртэлх сар. Мөн аялах 1 сарын виз
Хөтөлбөрийн төрөл:
- Бүрэн зуучлал буюу спонсор байгууллагаар дамжуулан ажил олох
- Танилын хүрээгээр дамжуулан өөрөө ажлаа олох
18-26 насны Их дээд сургуульд сурдаг оюутнууд байх. / баклавр болон магистр / . Өдрийн ангийн оюутан байх. / 1-5 курс /
Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх

Хэрэв та Онлайнаар бүртгүүлэх бол энэ дар дарнуу!!
Ажил:
Оюутан залуус хамрагддаг учраас мэргэжил шаардсан ажил хийдэггүй. Аялал жуулчлал хөгжсөн газруудад худалдагч, кассчин, угтагч болон ресторан, зочид буудал, үндэсний паркуудад үйлчилгээний ажил хийдэг.


Хулийн дагуу нэг цагийн цалингийн доод хэмжээ нь $7.25, цайны мөнгө авдаг зөөгч зэрэг ажлын хувьд $2.13 байдаг. Дунджаар $8-10 цалин авдаг.
Аялал:Урилган дээрх ажлын сүүлийн өдөр ажиллаж дууссаны дараа тус улсад аялах эрх бүхий нэмэлт гуч хоног байдаг.
Ажлын цаг:
Нэг долоо хоногт 20-40 цагийн ажил хийнэ.
Хөтөлбөрийн төлбөр:
2013.12.01-ноос өмнө гэрээ байгуулбал $1690
2013.12.01-ноос хойш гэрээ байгуулахад $1890
Хөтөлбөрийн төлбөрт юу багтсан:
- Спонсор байгууллагын зуучлал
- Зуучлагч байгууллагын зуучлал
- АНУ-д байх хугацааны эрүүл мэнд, ослын даатгал
- ЭСЯ-ны визний ярилцлаганы цаг авах $160
- SEVIS-ийн системд бүртгүүлэх $40
- 2 талын онгоцны тийзний зардал
- Халаасны мөнгө
Манай хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу!!!
Хөтөлбөртэй хамаатай нэмэлт асуулт байвал эндээс -ээс лавлана уу. Баярлаллаа
No comments:
Post a Comment