Saturday, January 11, 2014

Залуу хүний унших ёстой 100н ном / Дори идэр дүүдээ /

Залуу хүний унших ёстой 100н номын нэг болох  "Доори идэр дүүдээ" номыг та бүхэндээ хүргэж байна. Хэдийгээр энэ номыг уншиж үзээгүй ч гэлээ гарчиглаад явахад их сонирхолтой ном шиг санагдсан. 


ОPШИЛ БOЛГOЖ
Миний дүү 18 нас хүрлээ, арван жилийн ерөнхий боловсролтой боллоо. Нэг үгээр хэлбэл хүүхэд нас чинь өнгөрч ”хүн” болох процесс чинь эхлэж байна. Хэрэвзээ хүн нь зөвхөн биологийн бүтээгдэхүүн байсан бол чи эрийн цээнд хүрсэн ”эр амьтан” нэгэнт болжээ. Өөрөөр хэлбэл танай нохой Бэнжи, та хоёр биологийн үүднээс үзвэл ид хав дээрээ яваа үнэ цэнэтэй бүтээгдэхүүн. Гэвч хүн гэдэг бол биологийн бүтээгдэхүүн эргэлзээгүй мөн боловч нөгөө талаас Бурханы бүтээл юм. Харамсалтай нь олон хүн үүнийгээ анзаардаггүй, нэгэнт анзаарвал цагийн хувьд хожимдсон байдаг. Тиймээс ч ”Монгол хүн 60 хүрч ухаан ордог, 61-тэйдээ үхдэг” гэдэг зүйрлэл ганц монгол хүнд зориулсан ч үг биш байх. Бурхан гэдэг маань юун товариш билээ гэхээр надад тодорхойлж хэлэх чадал алга. Ямарчиг л байсан хүн, адгуус хоёрыг хооронд нь зааглаж өгсөн нь л үнэн юмдаг. Чухам Бурханы бүтээл гэдэг талаас нь авч үзэх ахул бурханлаг тал нь давамгайлсан ”хүн” болох процесс чиний хувьд эхний шатан дээрээ л байна. Хүн болж төрснийхөө ид хавыг гаргаж, иддэг уудаг, баадаг шээдэг, үрждэг олширдогоосоо гадна мэддэг чаддаг, мэдэрдэг ойлгодог, уйлдаг инээдэг, гялалздаг асдаг, нисдэг дайрдаг, эдэлдэг эзэлдэг, уярдаг хайлдаг, ухаардаг хатууждаг золбоолог амьдралыг туулахгүй юм бол орос дуунд өгүүлдэг шиг ”Зачем ты мeня родила, мама” гээд зогсож байвал Бурханы таалал талаар өнгөрнө, ганц л олддог амьдрал чинь юутай гунигтай, юутай харамсалтай.

Хүн нь байгалийн бүтээгдэхүүнийхээ хувьд хоол, дулаан оромж, үржих боломж гэсэн зайлшгүй гурван нөхцлийг шаарддаг. Чухам энэ гурван нөхцөл бүрэлдсэний дараа л гоо сайхан, боловсрол мэдлэг, зургаа дахь мэдэрхүй гэх мэтийн хүмүүнлэг хэрэгцээ үүснэ. Өлөн хүн үндсэн хууль гэхээсээ үмх талханд илүү ач холбогдол өгдөг юм. Primum vivere, deinde philsophari буюу байгалийнхаа гурван хэрэгцээг хангаж байж хүмүүнлэгийнхээ хэрэгцээ рүү ор (Үгчилбэл ”Эхлээд амьдар, дараа нь философид!) гэсэн үг 2 000 гаран жилийн өмнө гарсан ба энэ үгийг тонгоруулж ойлгохыг ”шизофрени” хэмээнэ гэж энэ зуунд шинжлэх ухааны аргаар нотложээ. Өөрөөр хэлбэл миний энэ ”сургаалыг” хэт үгчлэн тусгаж, яс мөрдөн бусад зүйлээ хаях аваас шизофреник болчихоно шүү гэж анхааруулж байна! Боловсролгүй мэдлэггүй мэргэжилгүй боловч хүн шиг цогтой амьдарч насыг дэмий өнгөрөөгөөгүй жишээ үй түм. Бичиг үсэггүй, талын нүүдэлчин Чингис дэлхийг донсолгож, бүтэн зууныг эзэрхийлж, цагийг эзлэж байлаа.





No comments:

Post a Comment