Thursday, January 23, 2014

Hunger games / Өлсгөлөн тоглоом /

Ойрын хэдэн өдрүүдээр ажилтай байсан болохлээр блогтоо олигтой цаг гаргаж чадсангүй. Миний нийтлэх дараагийн ном бол та бүхний сайн мэдэх үзэх дуртай "HUNGER GAME"  буюу "Өлсгөлөн тоглоом" гэх зохиолын 3н ботийг эх хэл дээр нь хүргэж байна. Ер нь англи хэл дээр ном уншхад таний хэлний мэдлэгийн түвшин харьцангуй дээшлэнэ гэдэгт итгэлтэй байна. Таалан сууж тухлан уншина уу...


Saturday, January 11, 2014

Залуу хүний унших ёстой 100н ном / Дори идэр дүүдээ /

Залуу хүний унших ёстой 100н номын нэг болох  "Доори идэр дүүдээ" номыг та бүхэндээ хүргэж байна. Хэдийгээр энэ номыг уншиж үзээгүй ч гэлээ гарчиглаад явахад их сонирхолтой ном шиг санагдсан. 


ОPШИЛ БOЛГOЖ
Миний дүү 18 нас хүрлээ, арван жилийн ерөнхий боловсролтой боллоо. Нэг үгээр хэлбэл хүүхэд нас чинь өнгөрч ”хүн” болох процесс чинь эхлэж байна. Хэрэвзээ хүн нь зөвхөн биологийн бүтээгдэхүүн байсан бол чи эрийн цээнд хүрсэн ”эр амьтан” нэгэнт болжээ. Өөрөөр хэлбэл танай нохой Бэнжи, та хоёр биологийн үүднээс үзвэл ид хав дээрээ яваа үнэ цэнэтэй бүтээгдэхүүн. Гэвч хүн гэдэг бол биологийн бүтээгдэхүүн эргэлзээгүй мөн боловч нөгөө талаас Бурханы бүтээл юм. Харамсалтай нь олон хүн үүнийгээ анзаардаггүй, нэгэнт анзаарвал цагийн хувьд хожимдсон байдаг. Тиймээс ч ”Монгол хүн 60 хүрч ухаан ордог, 61-тэйдээ үхдэг” гэдэг зүйрлэл ганц монгол хүнд зориулсан ч үг биш байх. Бурхан гэдэг маань юун товариш билээ гэхээр надад тодорхойлж хэлэх чадал алга. Ямарчиг л байсан хүн, адгуус хоёрыг хооронд нь зааглаж өгсөн нь л үнэн юмдаг. Чухам Бурханы бүтээл гэдэг талаас нь авч үзэх ахул бурханлаг тал нь давамгайлсан ”хүн” болох процесс чиний хувьд эхний шатан дээрээ л байна. Хүн болж төрснийхөө ид хавыг гаргаж, иддэг уудаг, баадаг шээдэг, үрждэг олширдогоосоо гадна мэддэг чаддаг, мэдэрдэг ойлгодог, уйлдаг инээдэг, гялалздаг асдаг, нисдэг дайрдаг, эдэлдэг эзэлдэг, уярдаг хайлдаг, ухаардаг хатууждаг золбоолог амьдралыг туулахгүй юм бол орос дуунд өгүүлдэг шиг ”Зачем ты мeня родила, мама” гээд зогсож байвал Бурханы таалал талаар өнгөрнө, ганц л олддог амьдрал чинь юутай гунигтай, юутай харамсалтай.